Дотор, зүрх судас, амьсгалын зам, уушиг
 
Date : 13-04-30 11:04
Судасны хатуурал
 name : 최고관리자
議고쉶 : 161  

Атеросклероз нь архаг явцтай, бодисын солилцооны хямралын улмаас артерийн судасны хананд  өөрчлөлт гарч цусны урсгал саатахыг хэлдэг.

Шалтгаан: Сүүлийн жилүүдэд уг өвчнийг дархлалын тогтолцооны хямралын үүднээс авч үзэх болсон билээ.
oНас
oХүйс
oУдамшил
oТамхи татах
oТаргалалт /ялангуяа хэвлийн хэлбэрийн таргалалт/Цусны даралт ихсэх
oГиперхолестринеми /холестерин ы агуулга хэт их/
oГипертриглицеридеми /триглицеридуудын агуулга хэт их/
oГиперинсулиеми
o2-р хэлбэрийн чихрийн шижин өвчин
oЭстроген гормоны дутагдал
oХоол хүнсний дутагдал
oСэтгэл зүйн хямрал, стресс

Шинж  тэмдэг:  Атеросклерозыг хаана ямар судас гэмтээж байгаагаар нь ангилж улмаар эмнэл зүйн гол шинж тэмдэгүүд нь гарч ирдэг.
- судасны хатуурал давшингүй явагдах үе
- судас хатуурал тогтвортой явагдах үе
- судас хатуурал регрессд орох үе

Эмчилгээний зарчим: Урьдчилан сэргийлэлт: Амьдралын зөв дэглэм баримтлах, зөв хооллолт, тамхи хорих, биеийн идэвхтэй хөдөлгөөн, сэтгэл санааны тайван байдалд байлгах, хоолны дэглэм баримтлах, давсыг багасгах.

Эмийн эмчилгээ: Статины бүлгийн эмүүд нь холестеролын нэгдэлийг шууд саатуулан, эндотелийн үйл ажиллагааг хэвийн болгоход оршино. Хэт исэлдэлтийн эсрэг үйлчилгээтэй а-токоферолыг хэрэглэнэ.
Цусны даралтыг АСЕ-ингибитороор эмчилсэнээр зөвхөн эндотелд аятайгаар нөлөөлөөд зогсохгүй судасны гөлгөр булчингийн нэвчилт болон тромбоцитын идэвхжилийг бууруулна.
АСЕ ингибитороор эмчилсэнээр ,өөхөн ургацын, өсөлт ба задралаас сэргийлдэг.
Атеросклерозын эмгэг жамд халдварын хүчин зүйлс нөлөөтэй байж болзошгүй тул халдварын бүх голомтыг устгах шаардлагатай.